2019 ЭКСПОРТЫН ЖИЛ
Монос Групп нь Экспортыг үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг болгож өнгөрсөн хугацаанд олон томоохон ажлууд хийсэн билээ. Япон Өмнөд Солонгос Хятад Орос Сингапур Мьянмар Малайз Австрали зэрэг улсын олон байгууллагуудтай хамтран ажиллаж амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Хамтран ажиллах хүрээнд 3 улсад албан ёсны экспортын зөвшөөрөл 22 Лабораторийн шинжилгээний бичиг, зөвшөөрөл өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүд дээрээ авсан байгаа. Цаашдаа Өмнөд Солонгос, Сингапур, Мьянмар, Малайз, АНУ улсад бүтээгдэхүүнээ бүртгүүлэх, албан ёсоор экспортлох ажлыг хийж байна. Малайз, Мьянмар улсад амжилттай нэвтэрсний дараа ASEAN-ын орнуудад гарахаар төлөвлөж байна. Монгол улс өнөөг хүртэл импортлогч улс байсан бол бид бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс болж нэмэн өртөг шингэсэн байгалийн, органик чанартай бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гаргахаар зорьж ажиллаж байна. Эдгээр Хүнс, Косметик, Фармын эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд нь Монгол хөрсөнд ургасан эмийн ургамал, эрдэс бодис орсон Монгол оюун ухаан шингэсэн хүний эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой юм. Моносчууд үргэлж шинийг санаачилж олон улсын стандартад нийцсэн гаднын хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцэх бүтээгдэхүүнүүд мөн хөгжүүлж экспортлохоор бэлдэж байгаа билээ
БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД МОНОС КЕЙ ЖЕЙ ХХК САЛБАР КОМПАНИ БАЙГУУЛЛАА.
Монгол улсын хувьд өнөөг хүртэл импортлогч улс байсан бол бид бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс болж нэмүү өртөг шингэсэн байгалийн, органик чанартай бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гаргахаар зорьж ажиллаж байна. Монос Группийн хувьд экспортыг дотоодын үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг болгож өнгөрсөн хугацаанд олон томоохон ажлууд хийж ирсэн. Монос Хүнс ХК, Монос Косметик ХХК, Монос Фарм ХХК-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд нь Монгол хөрсөнд ургасан эмийн ургамал, эрдэс бодис орсон Монгол оюун ухаан шингэсэн хүний эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой юм. 2022 оны хувьд ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, БНКУ улсын зах зээлүүдэд төвлөрч ажилласан. Энэхүү ажлын хүрээнд 2022 оны 12-р сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Кыргыз улсын Бишкек хотноо тус улсын зах зээлд “Монос Хүнс” ХК, “Монос эмийн үйлдвэр”, “Монос Косметик” ХХК-иудын экспортын үйл ажиллагааг төлөөлөх зорилго бүхий Монос Кей Жей компанийг үүсгэн байгуулж нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсаас БНКУ-д суугаа Элчин сайд болон бусад албан хаагчид, Кыргызстан улсын бизнес эрхлэгчид оролцлоо. Энэ үеэр онцгой эрхт дистрибьютерээр сонгогдсон, Кыргыз улсын зах зээлд 20 жилийн импортын туршлагатай “БИМЕД ФАРМ” компанитай “Монос Хүнс” ХК, “Монос Косметик” ХХК-иуд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
БНСУ-ЫН ДАНКҮҮК ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН HUMANAR ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТАРТ-АП КОМПАНИ БАЙГУУЛЛАА.
Монос Групп компани нь 2018 оноос эхлэн Данкүүк Их сургууль, эдийн инженерчлэлийн хүрээлэнтэй хамтын ажиллаагаатай ажилласаар ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ясны сийрэгжилтийн эсрэг нанокальци агуулсан бэлдмэл, харшлын эсрэг ургамлын гаралтай эм бэлдмэл, вирусын гаралтай ханиадны эсрэг ургамлын гаралтай эм гэх мэт олон төсөл судалгааг хамтран хийж байна. Мөн БНСУ-ын зах зээлд нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүнийг экспортод гаргах бодлоготой уялдуулан чацаргана, чага мөөгний эрүүл мэндийн хүнс өндөр технологи ашиглан уусах чанарыг сайжруулж нанобэлдмэл болгон шинэчлэн БНСУ-ын зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. Чага мөөгний бэлдмэлийг өдөр бүр хэрэглэсэнээр ходоодны хорт хавдарын эрсдэлийг бууруулж байгаа эсийн түвшиний судалгаагаар нотолсон бүтээгдэхүүн юм. Тус сургуулийн эдийн инженерчлэлийн хүрээлэнтэй хамтран дараагийн бүтээгдэхүүний судалгааг хөгжүүлэн хийж байна.
БИДНИЙ ТУХАЙ
ҮЙЛ АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Холбоо барих
©2022 МОНОС ГРУПП ХХК