МОНГОЛЫН ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН “ХОЁРДУГААР ЧУУЛГАН” БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Боловсрол

Монголын Эм Зүйн Шинжлэх Ухааны Академи (МЭЗШУА)-ийн “ХОЁРДУГААР ЧУУЛГАН” 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулганд МЭЗШУА-ийн гишүүд оролцож, академийн ерөнхийлөгч, Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Хүрэлбаатар чуулганыг нээв.

Чуулганы үеэр МЭЗШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ЭЗУ-ы доктор Т.Ахтолхын МЭЗШУА-ийн тайлан, төлөвлөгөөг танилцуулж, гишүүд цаашид хийх ажлын талаар санал бодлоо солилцов.

Чуулганы төгсгөлд Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, ЭЗУ-ы доктор Авирмэдийн Ламжавт ЭЗШУИС-ийн “ХҮНДЭТ ДОКТОР” цол олгов.

ЭЗШУИС-ийн захирал, Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндулам “ЭЗШУИС-ийн хөгжил” сэдэвт илтгэл танилцуулав.

МДС-ийн захирал, ЭЗУ-ы доктор, дэд профессор Л.Уламбаяр “Мэргэжил дээшлүүлэх онлайн сургалт”-ын талаар танилцуулга хийв.

Эрдмийн сургуулийн захирал, ЭЗУ-ы доктор, дэд профессор Э.Сэлэнгэ “Journal of Eastern-Western Pharmacology and Pharmacy” сэтгүүлийн танилцуулга хийв.

ЭЗШУИС-ийн “ХҮНДЭТ ДОКТОР” ЭЗУ-ы доктор А.Ламжав