Монос Экспо 2016 арга хэмжээ 3 өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

Монголын Эрүүл Мэндийн салбарт тэргүүлэгч Монос групп компани нь өдгөө 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа нийгмийн хариуцлагатай олон ажлыг хийж хэрэгжүүлж иржээ. Жил бүр зохион байгуулдаг Монос Экспог 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба жил бүр өөрийн гэсэн өнгө аястай, иргэдэд чиглэсэн, тэдний эрүүл мэндийн боловсролд хувь нэмрээ оруулсан намрын томоохон үзэсгэлэн өдөрлөг болдог.

Энэхүү Экспог эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас эхлээс иргэд хүсээн хүлээж 3 хоногийн идэвхитэй оролцдог байна.

Энэ удаагийн “Монос Экспо” нь “Зүрх судас, Элэгний өвчлөлөөс хамтдаа сэргийлцгээе” онцлог уриан дор 10-р сарын 7, 8, 9-ны өдрүүдэд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Иргэд чиглэсэн үнэ төлбөргүй 9 төрлийн үзлэг оншилгоонд энэ удаа 4000 гаруй иргэд үйлчлүүлж, Монос Группийн үйлдвэрлэсэн эм, гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг хэрэглэгчдийн хэдийн танил болсон брэндүүдийг хэрэглэгчдэд хөнгөлттэй болон урамшуулалттай худалдаа, амталгаа хийж, хамтран ажилладаг дэлхийн 20 орчим брэндийн төлөөлөл оролцож иргэдэд эрүүл мэндийн бүтээгдэхүүний болоод эмийн зохистой хэрэглээний талаарх мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өглөө.

Экспо арга хэмжээний нэг чухал хэсэг бол сургалт, мэдээллийн танхим байсан ба 600 орчим эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд “Зонхилон тохиолдох өвчний орчин үеийн эмчилгээний арга” сэдэвт сургалтыг хийсэн бол "Элэгний өвчлөл" ийн талаар иргэдэд зориулсан сургалт хийж зөвлөгөө мэдээллийн төвийг зохион байгуулсан байна.

Мөн Монос Косметик ХХК болон Монос Хүнс ХХК-иуд өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй уялдуулж сургалт, эвент, хөгжөөнт тоглоом, өдөрлөгийг зохион байгуулж байсан юм.

Монос Экспо 2016 арга хэмжээний талаарх мэдээ мэдээлэл болон Иргэдэд зориулсан сургалтуудыг Эрүүл Мэнд Телевизээр шууд дамжуулсан нь иргэдийн талархлыг ихээхэн хүлээж хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгч, хэрэглэгч, иргэдийн зүгээс өөрсдийн сэтгэгдлийг илэрхийлж нийт Моносын хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байсан юм.