Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэр "GMP" батламжаа гардан авлаа
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан GMP (Good Manufacturing Practice) стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт техник технологиор тоноглосон, смарт эмийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор өнөөдөр нээлтээ хийсэн нь саяхан билээ. Нийтдээ 20 тэрбумын өртөг бүхий дэлхийн стандартад нийцсэн үйлдвэр байгуулах төслийг Монос Группийн хамт олон долоон жилийн хөдөлмөрийн үр дүнд ийнхүү ашиглалтад оруулсан юм.

Монгол Улсын төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлого, зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд “Монос” Групп 2012 оноос Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран “Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ийнхүү өнөөдөр бид эмийн цогцолбор үйлдвэрийг ашиглалтад оруулснаар үйлдвэрийн хүчин чадал 3,5-3,9 дахин нэмэгдэж жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэх боломжтой болсон. 

Түүнчлэн Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн холбогдох заалтуудын хүрээнд Эм үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/ хэрэгжилтэнд хийсэн хяналт үнэлгээний тайлангийн үр дүнг үндэслэн Монос Фарм эмийн үйлдвэрийг Эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP стандартыг хангаж байна хэмээн үзэж Эрүүл мэнд, спортын яамны сайд С.Ламбаа 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Батламж” гардууллаа.