Монос Групп "Алтан булаг экспо 2016"-д оролцлоо
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

“Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ, "Алтанбулаг" чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба тэргүүтэй байгууллагуудын хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол-ОХУ-БНХАУ гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах”, гурван улсын хамтын ажиллагааг хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүний, худалдааны эргэлтийн хэмжээг сайжруулах зорилготойгоор  “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд боллоо.

Энэхүү арга хэмжээний үеэр Монос Группийг төлөөлөн Эм үйлдвэрлэлийг дэлхийн жишигт Монос Фарм ХХК, Үндэсний органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Косметик ХХК болон эрүүл хүнс үзйлдвэрлэгч Монос Хүнс ХХК-иуд бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.

Монгол Улс өнөөгийн байдлаар гурван чөлөөт бүстэй, эдгээрийн нэг болох Алтанбулаг чөлөөт бүсэд улсын төсвөөс 22 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Нийт 500 га-гаар хэмжигдэх газартай Алтанбулаг чөлөөт бүс 2014 оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 131 аж ахуйн нэгж чөлөөт бүст бүртгэлтэй юм байна.

Дашрамд дурдахад дэлхийн 135 оронд 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум ам.долларын экспортын бараа эргэлт гүйцэтгэж, 70 сая хүнийг ажлын байраар хангаж байна.