Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль төгсөлтийн баяраа тэмдэглэлээ
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Боловсрол

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль нь 2016 оны тавдугаар сарын 20-ны өдөр 12 дахь удаагийн төгсөгчиддөө ромбо, дипломыг нь гардуулах, тангараг өргөх ёслол боллоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Цэрэндулам нээн үг хэллээ. 
2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтөөр Бакалаврын зэргийн дипломтой 110 төгсөгч, үүнээс онцлох дипломыг Эм зүйн 501-р ангийн төгсөгч Б.Соронзонзаяа гардан авлаа.

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн нийт төгсөгч оюутнууд та бүхэндээ эрдмийн баярын мэнд хүргэж цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье!