Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн БНСУ-ын зах зээлд экспорт хийх гарц нээгдлээ
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

БНСУ-ын жижиглэн худалдааны хамгийн том төлөөлөгч Emart дэлгүүр Монгол улсад албан ёсоор салбараа нээж байгаа билээ. Emart сүлжээ дэлгүүр нь зүүн Азийн бүс нутагт 160 гаруй салбар дэлгүүртэй бөгөөд Монголд 166 дахь салбараа тун удахгүй нээх юм. Хямд үнэ, өндөр чанарын бодлого баримталдаг жижиглэн худалдааны энэхүү дэлгүүрийн төв салбарын төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийж байх үедээ ОУ-ын GMP стандарт хангасан Монос Эмийн үйлдвэртэй танилцахын сацуу Үндэсний органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Косметик ХХК, Монос Хүнс ХХК-ийн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлтэй нь танилцлаа. 
Өдөр бүр хямд үнэ, шинэ, өргөн сонголтыг хэрэглэгчдэд санал болгосон олон улсын сүлжээ манайд орж ирж байгаа нь Монголын худалдааны салбарт шинэ хуудас нээж байгаа юм. Мөн Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд БНСУ-ын зах зээлд Экспорт хийх гарц нээгдэж буй юм.