Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал боллоо
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “RESEARCH-INNOVATION 2016” Олон Улсын Эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын БГУ төдийгүй манай улсын АШУҮИС,ЭЗШУИС, Ач Анагаах Ухааны Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Улсын клиникийн 1-р эмнэлгийн эмч, багш, судлаач, оюутнууд амжилттай оролцлоо.  

Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байр эзэлсэн оюутнууд:

  • Э. Молор-Эрдэнэ ахлагчтай  ЭЗШУИС-ийн УАУ-ны 201 ангийн баг “TO CLARIFY CONTENT AND NATURE OF METHAFORE” сэдвээр ТЭРГҮҮН байр;
  • Б.Пүрэвжаргал ахлагчтай ЭЗШУИС-ийн ЭЗ.302 ангийн баг “SOME RESULTS OF THE STUDY ON THE TECHNOLOGY OF SUPPOSITORY WITH GARLIC EXTRACT” сэдвээр ДЭД байр; 

Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байр эзэлсэн багш, судлаачид:

  • Т.Ариунжаргал ахлагчтай ЭЗШУИС-ийн багш нарын баг “MEDICAL BOOKS IN THE “MONGOL TANJUR” сэдвээр ТЭРГҮҮН байр;
  • С.Алтансүх ахлагчтай Улсын клиникийн 1-р төв эмнэлэг, АШУҮИС-ийн эмч, багш нарын баг “CONSUMPTION AND WASTE OF ANAESTHETIC DRUGS OF THE STATE HOSPITAL” сэдвээр ДЭД байр тус бүр эзэллээ.
  • АШУҮИС-ийн ЭЗБАС-ийн Г.Цэнд-Аюуш ахлагчтай оюутнуудын илтгэл шилдэг POSTER илтгэлээр шалгарлаа. 

    Олон Улсын Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт багш, судлаач, оюутнууд та бүхэндээ баяр хүргэе.