Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Байгаль орчин

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэнгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор жил бүрийн 5 болон 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.

Үүнтэй холбогдуулан Монос Группийн нийт хамт олон "Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр"  "Нэг ажилтан - Нэг мод" уриан дор GMP Шинэ эмийн үйлдвэрийн цогцолборт 1430 мод /Улиас мод 140ш, Монос мод 200ш, Нохойн хошуу 1090ш/ -ийг суулгаж, 4000 мКв талбайг зүлэгжүүллээ. 

Өнөөдөр 1га газарт тод тарьснаар: 

Дуу чимээний 25%-ийг бууруулдаг ба тоосжилтыг 21-76% хүртэл багасгадаг байна. Мөн агаар дахь хорт утааны 30-35%-ийг цэвэршүүлэхээс гадна хэт халаалт болон хөрөлтийг 2-3 хэмээр бууруулан хот суурин газарт бичил уур амьсгал бүрдүүлдэг байна.

‪#‎БайгальдЭэлтэйМоносчууд‬