GMP стандартад нийцсэн цогцолбор эмийн үйлдвэр нээлтээ хийлээ
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан GMP (Good Manufacturing Practice) стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт техник технологиор тоноглосон, смарт эмийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор өнөөдөр нээлтээ хийлээ. Нийтдээ 20 тэрбумын өртөг бүхий дэлхийн стандартад нийцсэн үйлдвэр байгуулах төслийг “Монос” Группийн хамт олон бүтэн долоон жилийн хөдөлмөрийн үр дүнд ийнхүү ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

Монгол Улсын төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлого, зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд “Монос” Групп 2012 оноос Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран “Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ийнхүү өнөөдөр бид эмийн цогцолбор үйлдвэрийг ашиглалтад оруулснаар үйлдвэрийн хүчин чадал 3,5-3,9 дахин нэмэгдэж жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэх юм.