“Та бол онцгой” харилцагчдын хүндэтгэлийн хүлээн авалт боллоо
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

“Та бол онцгой” харилцагчдын хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Үүсгэн байгуулагдаад 26 жилтэйгээ учран золгосон Монос Косметик ХХК өдгөө 50 орчим төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг эх орны байгалийн түүхий эдээр баяжуулан хэрэглэгчиддээ хүргэсээр байна. 

Хэрэглэгч болон компанийг холбох гүүр бол харилцагч байдаг. Тиймээс Монос Косметик ХХК, Улаанбаатар хот болон Хөдөө орон нутгийн харилцагчдыг нэгэн дээвэр доор цуглуулж Монгол хүний арьсны онцлог, арьсыг хэрхэн зөв арчлах тухай мөн арьсны бүтцийн тухай ойлголт зэрэг сэдвүүдээр баяжуулсан сургалтаа харилцагч нартаа толилууллаа. Өдөрлөгийн хүрээнд дээрх сэдвийн сургалтуудаас гадна хувь хүний хөгжлийн тухай илтгэл тавьсан юм. Мөн арьсыг хэрхэн зөв оношлох вэ?

Хэрэглэгчдэд бүтээгдэхүүний тухай үнэн бодит мэдээлэл хүргэхийн ач холбогдлыг ойлгуулах тухай тус тус сургалтууд зохион байгуулагдлаа. Сургалтад хамрагдсан 150 гаруй харилцагч нар уг арга хэмжээнд сэтгэгдэл өндөр байснаа дурдсан юм. 
Үндэсний органик бренд үйлдвэрлэгч Монос Косметик ХХК 2015 оноос бүтээгдэхүүнүүдийн шинэчлэл хийж эхэлсэн бөгөөд 2016 онд хэрэглэгчиддээ илүү олон бүтээгдэхүүнээр бэлэг барих болно гэдгээ хэлж байлаа.