Сонгинохайрхан уулын Хишиг барилдаан зохион байгуулагдлаа
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

Монголыг Үндэсний Бөхийн холбооноос зохион байгуулдаг дөрвөн уулын хишиг барилдаанын нэг Сонгинохайрхан уулын Хишиг барилдаан Монгол бөхийн өргөөнд 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хөвсгөлийн хүчтэн" бөхийн дэвжээ Монос Группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ.

Тус барилдааныг Монос Групп уламжлал ёсоор хамтран зохион байгуулсан бөгөөд энэ жилийн тухайд Олон улсын "GMP" стандартад нийцсэн Монос эмийн үйлдвэрийн нээлтэд зориулснаараа онцлог байлаа.