ХӨСҮТ-д 15.0 сая төгрөгийн үнэ бүхий дархлаа дэмжих витамин, эмнэлгийн багаж хэрэгслийг буцалтгүй тусламж болгон өглөө
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

Монос Группийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлдэг уламжлалт хөтөлбөрүүдийн нэг болох Витаминжуулалтын аяныг тохиолдуулан ЭМСЯ-тай хамтран Хаврын ядаргаанаас сэргийлэх, Халдварт өвчнүүдийн дэгдэлтийн үе, Улаан бурханы хурдтай тархалтын үед эрүүл энхийн манаанд хамтран зүтгэж буй халдварт өвчний голомт дээр ажиллаж байгаа Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн эмч, ажилтан, албан хаагчдад зориулан Витаминжуулалтын аяны хүрээнд “Монос групп”-ээс 15,0 сая төгрөгийн үнэ бүхий Дархлаа дэмжих витамин, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм, урьдчилан сэргийлэх хэрэгсэл болон бусад хэрэгцээт зүйлсийг буцалтгүй тусламж болгон өглөө. 

Тус үйл ажиллагаа нь Монгол орон даяар явагдах Витаминжуулалтын аяны хүрээнд хийгдэж байгаа олон нийт иргэд рүү хандсан төр болон хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг бататгасан үйл явдлын нэг боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Монос Группийн Гүйцэтгэх захирал Х.Ананд, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ХӨСҮТ-ийн Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Я.Буянжаргал тэргүүтэй 3 талт төлөөлөгчид оролцсон юм.