Монос Групп IPO гаргахаар төлөвлөж байна
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

3 дугаар сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Хувьцааг олон нийтэд санал болгох (IPO) болон давхар бүртгэл (dual-listing)”-ийн уулзалт Туушин Бэст Вэстэрн зочид буудалд зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Монгол, Японы зохицуулагч байгууллага, зах зээлд оролцогч, мэргэжилтнүүд илтгэгч, панелистаар оролцсон бөгөөд Монос Группийн Гүйцэтгэх Захирал Х.Ананд нээлттэй компани болохоор төлөвлөж буй талаархи мэдээллийг албан ёсоор танилцуулж, Монголын зах зээлийн хүчин чадлыг сайжруулахад тодорхой шинэчлэлүүдийг хийхэд анхаарал хандуулан ажиллаж хөрөнгийн зах зээлийн хөгжлийн дараагийн үе шат руу ахина гэдгээ илэрхийлсэн юм.

Монос Группийг нээлттэй компани болоход Монгол Улсын Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын хөрөнгийн Бирж, JICA, Daiwa Institute Research, Japan Economic Development Agency, Daiwa Securities Group нар дэмжиж ажиллахаар боллоо.