Эмийн сангийн дэлхийн чиг хандлагыг Монголд нэвтрүүллээ
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Нийгэм

Монголын анхны хувийн хэвшлийн эмийн санг 1990 онд үүсгэн байгуулсан “Монос” эмийн сан энэхүү салбарын дэлхийн  жишгийг Монголд нэвтрүүлэхээр тасралгүй ажилласаар байгаа билээ. “Монос” эмийн сан 2004 онд лангууны наана цаанаас үйлчилдэг тогтолцоог халж “Маркет” чиглэл рүүгээ шилжиж анхны Фарммаркет эмийн санг нээж байсан. Тэр цагаас хойш бусад эмийн сангууд ч энэ чиглэл рүү шилжиж байгаа нь олзуурхууштай.

Учир нь Фарммаркет нь хэрэглэгч таны цаг завыг хэмнэхээс гадна эмийн сангийн ажилчид зөвлөгөө мэдээллээр тогтмол үйлчилдэг үйлчилгээний чиглэл рүүгээ орж буй хэрэг юм.