Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Боловсрол

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд оюутан элсүүлэхэд БСШУ-ы сайдын 2006 оны 483 тоот тушаалын хавсралтаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг баримтална.

Нэг. Ерөнхий зохион байгуулалт:

1.1. Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна.

Эхний шатанд: Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 2.2-д заасан Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө.

Хоёр дахь шатанд: ЕШ өгч, энэхүү журмьш 2.2, 2.3 ба 3.3-д заасан болзлыг хангасан иргэний өргөдлийг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн элсэлтнйн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.

 

1.2. Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох зорилго бүхий ЕШ-ыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага зохион байгуулна.

 

1.3. Элсэлтийн ажлыг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.

 

1.4. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн www.monos.edu.mn сайтад байрлуулна.

 

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт:

 

2.1. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэгч бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.

 

2.2. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэгчид доорхи ЕШ өгсөн байна. Үүнд:

 

 

2.3. ЕШ-д авбал зохих нийт онооны 50 хувиас дээш болон БСШУЯ-аас тогтоосон босго онооны болзол хангасан элсэгчдийг бүртгэн, хяналтын тоонд багтаан шалгаруулж авна.

 

2.4. Эм зүйн ухааны магистрантург элсэн суралцах хүсэлтэй хүмүүсийг 2015 оны 09 сарын 08-12-ны өдрүүдэд бүртгэн шалгаруулалт хийж элсүүлнэ. Шалгалтын журмыг сургуулийн www.monos.edu.mn вэб хаягаас үзэж болно.

 

2.5. Урьд нь дээд боловсрол болон анагаахын чиглэлээр тусгай дунд боловсрол эзэмшсэн иргэдийг элсүүлэхдээ энэхүү журмын 4.5-р заалтыг баримтлан элсүүлнэ.

 

2.6. Гадаадын иргэдийг элсүүлэх ажлыг жич шийдвэрлэнэ.

 

Гурав. Өргөдөл хүлээж авах, бүртгэх:

 

3.1. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэхийг хүсэгчдийн өргөдлийг (3.2-д заасан холбогдох материалын хамт) 2015 оны 06 сарын 29-өөс 07 сарын 08-ныг дуустал Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль дээр өдөр бүр 9.00-17.00 цагийн хооронд хүлээн авч, бүртгэнэ.

 

3.2. Хөдөө орон нутгаас элсэгчдийг сургуулийн вэб хаяг: www.monos.edu.mn хуудсаар дамжуулан онлайн хэлбэрээр бүртгэх ба тус сургуулийн биет төлөөлөгч тухайн орон нутагт нь бүртгэн, болзол хангасан тохиолдолд элсүүлж болно. Элсэх хүсэлтэй хүмүүст зориулсан нэмэлт мэдээллийг дээрхи хаягт байршуулна.

 

3.3. Улаанбаатар хотоос элсэхийг хүсэгчид заавал өөрийн биеэр ирэх ба дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

 

1. Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг

 

2. Сурагчийн хувийн хэрэг

 

3. Ерөнхий шалгалтын батламж

 

4. Иргэний үнэмлэх

 

5. Цээж зураг 2 хувь

 

6. Бүртгэлийн хураамж - 5.000төгрөг

 

3.4. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэх болзол хангасан хүмүүс элсэхийг хүссэн өргөдөл өгөх эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана.

 

Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт:

 

4.1. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд нийслэл болон аймгуудаас элсүүлэх оюутны хяналтын тоог БСШУЯ-аас тогтооно.

 

4.2. Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн ЕШ-ын оноон дээр Боловсролын гэрчилгээний дундаж оноог нэмж нийт онооны жагсаалтыг 2015 оны 07 сарын 09-ны өдрийн 12.00 цагт гаргана.

 

4.3. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд тэнцэх болзол хангасан хүмүүсийг мэргэжил тус бүрээр нийт онооны дарааллаар элсүүлэх ажлыг 2015 оны 07 сарын 09-ны өдөр 13.00 цагт сургууль дээр зохион байгуулна.

 

4.4. Дурьдсан хугацаанд ирж хувиараа аваагүй хүнийг хүлээхгүйгээр дараагийн хүнд нь сонголт хийлгэнэ.

 

4.5. Урьд нь дээд боловсрол эзэмшсэн болон анагаахын чиглэлийн коллеж төгссөн хүмүүсээс 2015 оны 7-р сарын 9-ны өдрийн 9,00 цагт Ерөнхий химийн хичээлээр шалгапт авч, тэнцсэн хүмүүсийг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн оюутны шилжилт хөдөлгөөний журам”-д заасны дагуу зохих мэргэжил, курсэд нь элсүүлэн суралцуулна.

 

Тав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх:

 

5.1. 2015 оны Улсын хими ба биологийн олимпиадад шагналт байр эзэлсэн сурагчийг шууд элсүүлнэ.

 

5.2. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн нэрэмжит химийн олимпиадад оролцож, шагналт байранд орсон сурагчийг болзолын дагуу элсүүлнэ.

 

Зургаа. Элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх болзол

 

6.1. Сургалтын төлбөрийг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тогтооно.

 

6.2. Дараах шаардлагыг хангасан элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:

 

 

6.3. Элсэн суралцагч нь цаашид амжилттай суралцвал дараах хөнгөлөлтийг эдлэх эрхтэй болно. Үүнд:

 

        • Тогтмол “А” үнэлгээтэй суралцвал, сурлагын голч дүнг нь харгалзан “Монос” группийн харъяа компаниудын нэрэмжит тэтгэлэг олгох

 

        • 2 курсээс дээш “А” үнэлгээтэй суралцвал цалинтай дадлага хийлгэх, хамтын ажиллагаатай гадаад орны их, дээд сургуульд богино хугацааны сургалтанд хамруулах, цаашид

          тодорхой зорилготойгоор суралцуулах

 

        • Мөн дээрхи болзолуудыг биелүүлж, амжилттай суралцсан төгсөгчийг магистрантурт шууд элсүүлэх ба туршилтын хугацаагүйгээр жинхлүүлэх, өндөр цалинтай ажлын байраар

          хангах

 

Долоо. Элсэгчдийг бүртгэх:

 

7.1. Хяналтын тоонд багтан элссэн хүмүүс 2015 оны 08 сарын 24-28-нд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн Оюутны апбанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

 

7.2. Дурьдсан хугацаанд ирээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.

 

7.3. Тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

 

1 Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг

 

2 Суралцах эрхийн бичиг

 

3 ЕШ-ын батламж

 

4 Сурагчийн хувийн хэрэг

 

5 Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

 

6 Иргэний үнэмлэх

 

7 Цээж зураг 4 ширхэг

 

8 Сургалтын төлбөр төлсөн баримт

 

7.4. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой асуудлыг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль хариуцахгүй бөгөөд хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.