Монос Групп мод тайрдаг бус тарьдаг хамт олон
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Байгаль орчин

Нийгмийн сүлжээ сайтаар зарим нэг хэрэглэгч "  Монос компани хусны шүүс авах гэж мод унагаж байна" гэсэн мэдээлэл оруулж, цөөнгүй хүн эргэлзэн, группийн албан ёсны хаягаар асуулт илгээжээ.

Монос Групп нь үүсч  хөгжсөн 25 жилийнхээ түүхэнд мод бут тайрч, гол горхи бохирдуулж,  байгаль орчинд хор хөнөөл учруулах нь бүү хэл эмийн ургамал гадаад руу экспортлохын эсрэг байр суурь баримталж, түүнийгээ мөрдөж ирсэн билээ.Мөн  Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэгийг  “Монос” группын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, Төрийн шагналт, доктор, профессор Лувсангийн Хүрэлбаатарын санаачилгаар 1999 онд байгуулж, өдгөө нийт 200 гаруй эмийн ургамал,  50 орчим мянган мод тарьж, арчилж, ургуулаад байна.Үүний дотор  нэн ховордож буй Алтангагнуур, Хунчир , Монголд ургадаггүй  Зоосонцэцэг, мөн  Батраш, Толбот силибум зэрэг ургамлыг тарималжуулж, улмаар Монголд  эмийн ургамлын сангийн аж ахуй байгуулан хэдэн зуун  хэдэн мянган га газарт ч тарималжуулах  шинжлэх ухааны үндэслэл, технологийг бий болгоод байгаа юм.Эмийн ургамлын  ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахыг хүссэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, мэргэжлийн судлаач, тэр бүү хэл сонирхсон иргэдийг ч бид найрсагаар хүлээн авах болно.

Монос Групп нь мод тайрдаг бус тарьдаг хамт олон юм.