“Монос” дээд сургуулийн оюутнууд тэргүүллээ
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Боловсрол

“Монос” дээд сургуулийн оюутнууд Монголын Анагаахын шинжлэх ухааны чиглэлийн Их, Дээд сургуулиудын дунд зохион байгууллагддаг “Олимпийн дэвжээ” тэмцээнд амжилттай оролцон түрүүллээ. 

Үндэсний Олимпийн Хороо, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран зохион байгуулдаг уг тэмцээнд “Монос” дээд сургуулийн баг 2 дахь жилдээ дарааллан түрүүлж буй нь энэ юм.

Олимпизмийг сурталчлах зорилготой “Олимпийн дэвжээ” тэмцээнд нийт таван их, дээд сургуулийн баг оролцож, хөл хөөр, хөгжил баяр , дуу хуур дүүрэн болж өндөрлөлөө. Дашрамд дурьдахад “Монос” дээд сургууль сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хосолсон Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болж өргөжиж буй билээ.


Монос Группийн Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Алба