Эрүүл мэндийн боловсрол олгох аяныг “Говь” компани дээр зохион байгууллаа
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Боловсрол

“Эрүүл энх амьдралын төлөө” уриатай, Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Ойгоо угтан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилтот сургалтын өдөрлөгийг сар бүр зохион явуулж байгаа ба энэ удаагийн сургалт өдөрлөгийг “Говь” хувьцаат компаний байранд  амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт тус компаний үйлдвэрлэлийн хэсгийн 320 гаруй ажилтан хамрагдсан бөгөөд “Эмийн зохистой хэрэглээ” гэсэн сэдвээр Эмзүйн ухааны доктор профессор, клиникийн профессор Л.Цэрэндуламаас сургалт явуулахнц  зэрэгцээ уг сэдэвтэй холбоотой зөвлөгөө зөвлөмж өгч,  сонирхсон асуултанд нь хариулав.

Мөн Монос Группийн зүгээс ажилчдын ясны сийрэгжилт үзэж, эмчийн зөвлөгөө өгөх, бүтэн биеийн массажны аппаратаар үйлчлэх зэрэг үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлсэн  нь сургалтанд хамрагдсан ажилчдын талархалыг хүлээж байлаа.

Дашрамд дурьдахад энэхүү “Эрүүл мэндийн боловсрол олгох аян” иргэдэд чиглэсэн зорилтот аяныг  сар тутам иргэдэд үнэ төлбөргүйгээр 2015 оны турш зохион байгуулах юм.