“Эрүүл мэндийн боловсрол олгох аян” эхэллээ
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \Боловсрол

 Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэгч Монос Групп “Эрүүл мэндийн боловсрол” иргэдэд чиглэсэн зорилтот сургалтын  өдөрлөгийг  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-ээр сургууль дээр зохион байгууллаа.

Өдөрлөгт тус сургуулийн 73 багш, ажилтан хамрагдсан бөгөөд  “Эрүүл аж төрөх ёс, эрүүл хооллолт”, “Ясны сийрэгжилтийн тулгамдсан асуудлууд” гэсэн сэдвийн хүрээнд хичээл заасан юм.

Мөн Монос Группийн зүгээс  даралт үзэж, ясны сийрэгжилт үзэж зөвлөгөө өгөн, массажны аппарат, хүчил төрөгчийн коктейлээр үнэ төлбөргүй  үйлчлэв.

Монос групп үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эрүүл мэндийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт шинэ стандарт тогтоон,  иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн билээ.

“Эрүүл мэндийн боловсрол олгох аян” иргэдэд чиглэсэн зорилтот сургалт өдөрлөг нь Монос Групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд цаашид сар тутам иргэдэд үнэ төлбөргүйгээр 2015 оны турш тогтмол зохион байгуулагдах юм.

Монос Группийн Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Алба