БИДЭНТЭЙ НЭГДСЭНЭЭР
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ХҮНИЙ НӨӨЦ \ БИДЭНТЭЙ НЭГДСЭНЭЭР

Монос Группийн соёлыг өөриймсөг сэтгэлгээтэй чадварлаг ажилтнууд маань бүтээдэг, тиймдээ ч Моносын соёл бол Моносын бахархал юм.

Монос Групп нь Монголын Улсын ТОП 10 аж ахуйн нэгжийн нэг юм. Энэ нь хамт олны маань хичээл зүтгэл, харилцагч, хэрэглэгчдийн маань итгэл найдвар, түншлэлтэй салшгүй холбоотой билээ.

Монос Групп нь ажилтнууддаа ажиллах таатай орчин, сурч хөгжих боломж, нийгмийн халамж үзүүлэх болон бусад олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамж олгон ажиллаж байна.

  • Чадварлаг мэргэжлийн нөхөрсөг хамт олон
  • Шинэ санал санаачилгыг байнга дэмжин урамшуулдаг
  • Ажилтан бүрт өсөн дэвших боломж адил тэгш олгогдсон
  • Гүйцэтгэлд тулгуурласан урамшууллын тогтолцоотой
  • Бизнесийн бусад салбарт хөрвөн ажиллах боломж
  • Өрсөлдөхүйц цалин урамшуулал

Бид ажилтнуудынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, сурч хөгжихөд ихээхэн анхаардаг бөгөөд ажилтан бүрийг хөгжих боломжоор хангаж ажилладаг. Монос Групп компанийн зүгээс “Leaders of Tomorrow” ТББ, “Манлайлал” академи, Амжилтын гарц цуврал сургалт, Менежер 60 хором, Цэнэглэх хором, Чиглүүлэх сургалт болон мэргэжлийн баг, клубын сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилтнуудынхаа ур чадваруудыг байнга хөгжүүлж байна.

Монос Групп нь ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тогтмол анхаарч ажилладаг. Тухайлбал:

  • Гэрлэх ёслолоо хийх
  • Гэр бүлд нь шинэ хүн мэндлэх
  • Ар гэрт нь гачигдал тохиолдох
  • Ажилтнуудаа жилд бүр эмнэлгийн бүрэн үзлэг шинжилгээнд болон гэнэтийн ослын даатгалд хамруулах, эрүүл мэндийн дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Өндөр насны тэтгэвэрт гарахад
  • Удаан жилийн нэмэгдэл

Монос Группт оруулсан хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг үндэслэн ажилтнууддаа орон сууцны хөнгөлөлттэй зээл олгодог төдийгүй ажилтан нь “Монос Дэлгэрэх” Хадгаламж Зээлийн Хоршоонд хуримтлалын сан үүсгэж, Инвестос ББСБ-гаас цалингийн зээл авах боломжтой.

Ажилтны гүйцэтгэлийг шударгаар, ил тод үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоотой бөгөөд жил бүр тэргүүний шилдэг ажилтнуудаа шалгаруулан урамшуулдаг.

Монос Групп нь 25 жилийнхээ ойн баярын хүрээнд ажилтнууддаа “Монос” хөнгөлөлтийн картаар бэлэг барилаа. Тус картаар салбар компаниудаас хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдан авах боломжийг олгодог.

Ажилтнуудын дунд компанийн соёлыг эерэгээр төлөвшүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломжийг олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор олон нийтийг хамарсан олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулдаг ба Цасны баяр, “Моносчууд наадмын талбайд”-Баярын жагсаал, Бэсрэг наадам, Моносчууд ургацын талбайдаа, “Бид нэг хүсэлтэй” спортын их наадам, “Бид Моносчууд” урлагын наадам, “Бүтээлч орчин хөгжих ирээдүй” шинэ санааны уралдаан, Монос Экспо, Шинэ жил айсуй арга хэмжээ, Эрүүл мэндийн аян зэргийг дурдаж байна. Мөн жил бүр Цагаан сарын баярыг өргөн тэмдэглэдэг ба Ахмадын баярыг угтаж Монос групп компаниас тэтгэвэрт гарсан нийт ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг.

Ажилтнууд маань мэргэжлийн, гадаад хэлний, уран зохиолын, танин мэдэхүйн зэрэг олон нэр төрлийн номнуудаас сонголтоо хийн уншиж судлах, мэдлэг оюунаа тэлэх боломжтой.

Ажилтнууддаа халуун хоол, гар утасны хөнгөлөлт болон ажлын онцлогоос хамаарч шатахууны хөнгөлөлт эдлүүлэх зэрэг ажилтнуудынхаа нийгмийн нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж байна.