ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
ТАНЫ БАЙРШИЛ НҮҮР ХУУДАС \ ГРУППИЙН ТУХАЙ \ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

“Монос” Группийн цахим хуудсаар зочилж буй эрхэм таны амрыг айлтгая.

Хүн ардынхаа эрүүл оршихуйг дээдэлж, түүний төлөө зүтгэсэн өнгөрсөн 25 жилийн турш бидэнд итгэн, үйлчлүүлж байсан нийт хэрэглэгч, харилцагчиддаа чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье.
Өдгөө “Монос” групп нийт 1000 шахам ажиллагсадтай, Монголын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж болоод байна.

Бид үйлдвэрлэл, худалдаа, сургалт, эрдэм шинжилгээ, хөрөнгө оруулалт, санхүү, хэвлэл мэдээллийн чиглэлээр нийт 10 гаруй салбар, харьяа компанитайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд манай хамт олны бүтээсэн нэр бүхий бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд худалдаалагдаж эхэллээ.
Эрхэм та хэрэглэгч, харилцагч, ажил горилогч гээд хэн ч байсан манай группийн албан ёсны вэб сайтад зочилсноор өөрт хэрэгтэй, өргөн дэлгэр мэдээллээ авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Монос буюу Монгол Оюун Санаа, Монгол Оюун Сэтгэлгээний гайхамшгийг дэлхийд таниулах, Монгол Оюун Санаа, Монгол Оюун Сэтгэлгээнээс ундарч буй ололт, бүтээлийг Монголчуудынхаа эрүүл оршихуйн төлөө зориулж буй бидний үйлс үл тасран, үргэлжлэх болно.

Монос Групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн мэндийг нийт харилцагч, хэрэглэгч та бүхэндээ хүргэе.


Монос Группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар