КОМПАНИ: Монос Констракшн ХХК
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Монос Констракшн ХХК

Монос Констракшн ХХК нь 2011 онд байгуулагдаж Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулахаар vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2011 оноос 2015 онд Монос Констракшн ХХК нь Монгол Улсад эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн Монос эмийн үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг Их найман баганат компанитай хамтран барьж байгуулахын зэрэгцээ орчин vеийн барилгын шинэ технологийг ашиглан хамгийн шилдэг дизайн, шинэ шийдэл бүхий оффисийн, орон сууцны, үйлдвэр үйлчилгээний барилгын ажлуудыг эрхлэн амжилттай ажиллаж байна.

Мөн түүнчлэн үйлдвэр, сургуулийн барилга мөн орон сууцны барилгуудад зохиогчийн хяналт тавьж ажиллахын зэрэгцээ Монос Группийн хэмжээний барилгуудын засвар тохижилтын ажлуудыг хийх, ажлын шийдэл гаргах мөн төсвийг баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрийн дагуу барилгын материалын үнийг тогтворжуулах төсөлд шалгаран 2014 онд цементийн үнийг тогтворжуулах төсөлд амжилттай оролцсон билээ.

Монос Констракшн ХХК нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод барилгын бүтээн байгуулт өрнүүлэхээс гадна орон нутагт барилгын ажлыг мөн идэвхитэй өрнүүлэн ажиллаж байна.

Монос Констракшн ХХК нь Монгол Улсын өнцөг булан бүрт архитекторын ижил шийдэлтэй Монос брэндийн интерьер засал чимэглэл, тохижилт бүхий ажлын байр бий болгох ба барилгын салбарт шинэ технологийг хэрэгжүүлэн ажиллах зорилттой ажиллаж байна.

 

Хаяг: УБ, Чингэлтэй дүүрэг, Чоймболын гудамж.

Утас: 976-11-315908.

Факс: 976-11-320967.

Вэбсайт: http://monos.mn/.