КОМПАНИ: Эм Судлалын хүрээлэн
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Эм Судлалын хүрээлэн

Эм судлалын хүрээлэн нь 1990 онд профессор Л.Хүрэлбаатарын санаачилгаар анх “Зохион бүтээх тасаг” нэртэй байгуулагдаж байсан бол 1998 онд Эрдэм шинжилгээний төв, 2008 онд Эм судлалын хүрээлэн болон өргөжиж, орчин цагийн эм зүйн шинжлэх ухааны ололтод тулгуурлан эрдэм судлал, инноваци, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эм судлалын хүрээлэн нь Эм зүйн сектор, Эмийн химийн сектор, Фармакологийн сектор, Биологийн идэвхит бүтээгдэхүүн судлалын сектор, Эмийн ургамлын ботаник цэцэрлэг гэсэн үндсэн таван нэгжтэй ажиллаж байна. Тухайлбал,

  1. Эмийн химийн сектор нь женерик болон ургамал амьтны гаралтай брэнд эмийн биологийн идэвхит нэгдлийн туршилт судалгаа, стандартчилалын судалгааг гүйцэтгэдэг. Түүнчлэн женерик болон брэнд эмийн тоон анализын арга зүйн баталгаажилтыг тус тус гүйцэтгэж байна. 
  2. Эм зүйн секторын судалгааны ажил амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эд ашиглан шинэ эмийн технологи, шинээр бий болгох туршилт инновацийн судалгаа хийхэд чиглэгддэг.
  3. Фармакологийн сектор нь шинээр гаргаж авах эм, бэлдмэлийн эмнэлзүйн өмнөх туршилт судалгаа
  4. Биологийн идэвхит бүтээгдэхүүн судлалын сектор нь амьтан, ургамал, эрдсийн гарал бүхий хүнсний идэвхит нэмэлт бүтээгдэхүүн бий болгох судалгаа
  5. Эмийн ургамлын ботаник цэцэрлэг нь ховор болон нэн ховор эмийн ургамлыг тарималжуулах тэдгээрийн генофондыг хамгаалах, зарим эмийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар тариалах зэрэгт судалгаа, шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлаа чиглүүлж байна.

Эм судлалын хүрээлэн нь “Хавдрын эсрэг үйлдэл бүхий Эллипин шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх” нэртэй инновацийн төсөл (2010-2013)

“Хоёрдогч түүхий эдээс биологийн идэвхитэй бэлдмэл гарган авах нь” нэртэй инновацийн төсөл (2010-2012)

“Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлын цуглуулга, генийн санг шинэчлэх” нэртэй шинжлэх ухаан, технологийн төсөл (2012-2014) тус тус хэрэгжүүлэв.

Эдүгээ “Байгалын гаралтай түүхий эдээс биологийн идэвхтэй бэлдмэл гарган авах нь” нэртэй инновацийн төсөл (2016-2018) хэрэгжүүлж байна.

Тус хүрээлэн “Энтрепренер 2013”-д оролцож “Оны шилдэг инноваци, дэвшилтэд технологи, ноу-хау нэвтрүүлэгч” байгууллагаар шалгарч, хүрэл меркури цом, өргөмжлөлөөр шагнуулав.  

 

Хаяг: УБ, СХД, 20-р хороо, Сонсгологийн тойруу.

Утас: 976-70172731.

Факс: 976-11-463158.

Вэбсайт: http://monos.mn/.