КОМПАНИ: Монос Фарм ХХК
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Монос Фарм ХХК

Монос Фарм ХХК нь 1990 онд байгуулагдсан Монголын хувийн хэвшлийн анхдагч эмийн үйлдвэр бөгөөд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй эм хангамжийн салбарын тэргүүлэгч компани юм. 

Тус компани нь 70 гаруй нэр төрлийн эм бэлдмэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдгээс 18 төрлийн эмийг шинээр бүтээж, импортын 21 эм бэлдмэлийг Монгол улсын үндэсний стандарт, технологийг шинээр боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

Нийт бүтээгдэхүүний 22 нэр төрөл нь тус компанийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд эм бэлдмэлүүдээ шахмал, үрэл, мөхлөг, капсултай галены эмийн хэлбэрээр үйлдвэрлэдэг. Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 20 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг бөгөөд дотоодын нийт эмийн үйлдвэрлэлийн 30 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Онцолбол, Дархлаа сэргээх Салимон, шүдний тулгуур эд, буйл, амны салстын үрэвсэл намдаах, эмчлэх Дентамон бэлдмэлүүд нь Монгол Улсын төрийн шагнал хүртсэн бүтээл болсон билээ.

Түүнчлэн Монос Фарм ХХК нь 2016 онд Олон улсын чанарын удирдлагын ISO 9000:2001, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын GMP (Good Manufacturing Practice) –ийн жишиг стандартыг хангасан шинэ эмийн үйлдвэрийн цогцолборыг ашиглалтанд оруулсан байна.

Монос эмийн үйлдвэр нь үйл ажиллагаандаа Олон улсын ISO9001 стандарт,чанарын хяналт, лабораторидоо ISO17025 стандартыг нэвтрүүлсэн. Ийнхүү GMP стандартыг хангасан шинэ эмийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Олон улсын 3 чухал стандартыг нэвтрүүлсэн, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болсон юм.

 

Хаяг: 3. Сонгино Хайрхан дүүрэг, Сонсголонгийн тойруу, Монос Эмийн үйлдвэр.

Утас: 70173117.

Факс: 70173117.

Вэбсайт: http://www.monospharma.mn/.