КОМПАНИ: Монос Улаанбаатар ХХК
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Монос Улаанбаатар ХХК

Монголын анхны хувийн хэвшлийн эмийн сан нь 1991 онд “Монос” нэртэй байгуулагдсан бөгөөд 2002 онд “Монос Улаанбаатар” ХХК болон өргөжсөн билээ. Монос эмийн сан нь өдгөө нийслэл болон хөдөө орон нутагт хамгийн өргөн сүлжээ бүхий үндэсний эмийн сан, анхны фарммаркет буюу өөртөө үйлчлэх эмийн сан, анхны ахмадын эмийн сан, анхны эмийн сан & гоо сайхны салбар дэлгүүр, эрүүл мэндийн лавлах утасны үйлчилгээ, онлайн худалдаа, хүргэлт зэрэг Монголдоо анхдагч тодотголтой шинэлэг үйлчилгээ болгоныг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.  

Монос эмийн сангийн ажиллагсдын 70 гаруй хувь нь эм зүйч, эмч, эм найруулагчид бөгөөд мэргэжлийн чадварлаг хамт олныг бүрдүүлэн эрүүл мэндийн лавлах 1800-1883 тусгай дугаарын утсаар дамжуулан хэрэглэгч олондоо эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар цогц мэдээлэл зөвлөгөөг шуурхай хүргэсээр байна. 

“Монос” эмийн сан ард иргэдийн эрүүл мэндийн боловсролд хандсан өдөрлөг, сургалтыг тогтмол зохион байгуулж үнэгүй үзлэг оношлогоо хийж хэрэглэгчдэд эмийн зохистой хэрэглээний талаар мэдээ мэдээлэл түгээх, хэрэглэгчийн эрүүл мэнд, гоо сайхан, таатай амьдралын төлөө бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн 3300 гаруй нэр төрлийн эм, 4800 нэр төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ 68 суваг бүхий эмийн сангийн сүлжээгээрээ хэрэглэгчиддээ хүргэж ард иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж байна.

Түүнчлэн үйлчилгээнийхээ хэв маягийг өөрчлөн хэрэглэгчдэд өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эрүүл хүнс, гадаадын болон эх орондоо үйлдвэрлэсэн чанартай гоо сайхан, эх хүүхдийн бүтээгдэхүүнийг хүргэж дэлхийн стандартыг Монголдоо нэвтрүүлэхээр тасралтгүй ажилласаар байна.

 

 

Хаяг: УБ, Баянзүрх дүүрэг Намъяанжугийн гудамж.

Утас: 976-11-455723.

Факс: 976-11-455723 .

Вэбсайт: http://emonos.mn/.