КОМПАНИ: Монос Фарм Трейд ХХК
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Монос Фарм Трейд ХХК

Монос Группийн ууган компани болох Монос Фарм Трейд ХХК нь 1990 онд үйл ажиллагааны эхлэл нь тавигдсан. 1994 онд Монгол улсын анхны эм ханган нийлүүлэх төвийг нээж үйл ажиллагаагаа жилээс жилд  өргөжүүлэн, тэлсээр 2002 онд  Монос Фарм Трейд компани албан ёсоор байгуулагдсан билээ. Эм бэлдмэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн, эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, эмнэлгийн жижиг хэрэгсэл, лабораторийн оношлуур, вакцин болон эмчилгээний гоо сайхны импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын тэргүүлэгч эрүүл мэндийн бүтээгдэхүүн импортлогч, үндэсний хэмжээний бөөний худалдааны сүлжээ бүхий том компани юм.

Түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан түгээлтийн хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан ба 21 аймагт байрлах 24 салбараараа дамжуулан газар нутгийн хувьд алслагдсан аймаг, сумдын иргэдэд чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний хувьд өндөр идэвхитэй эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг жигд, тасралтгүй, хүртээмжтэй нийлүүлсээр байна.
Монос Фарм Трейд ХХК нь дэлхийн шилдэг эм биобэлдмэл үйлдвэрлэгчдийн хамгийн сүүлийн үеийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг Монгол улсын Эмийн бүртгэлд бүртгүүлэн, зах зээлд нэвтрүүлснээр эмчилгээний орчин үеийн чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг ард түмэндээ хүргэж чадсан юм.

Одоогоор 40 гаруй орны 300 орчим пүүстэй хамтран ажиллаж, 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр Монгол улсын нийт эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нийлүүлж ард түмний эрүүлийг хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулахын төлөө зорин ажиллаж байна.

 

Хаяг: Монгол Улс. Улаанбаатар-210348 Баянзүрх дүүрэг Намъяанжугийн гудамж.

Утас: 976-11-450054.

Факс: 976-11-463158.

Вэбсайт: http://monostrade.com/.