КОМПАНИ: Инвестос ББСБ
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Инвестос ББСБ

“Инвестос” ББСБ-ийг 2012 онд үүсгэн байгуулж 2013 оноос эхлэн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2014 оны 03 сарын 26 өдрийн 103 тоот тогтоолоор гадаад валют арилжаа эрхлэх зөвшөөрөл авч, 2014 оноос дүрмийн сангаа нэмэгдүүлэн  өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа эрхэлсээр байна.

“Инвестос” ББСБ нь бизнесийн, автомашины, хэрэглээний, шуурхай гэсэн төрлийн  зээл олгон, иргэд, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэн, хувийн хэвшлийн хөгжилд хувь нэмэр оруулан, санхүүгийн шуурхай үйлчилгээг харилцагчдад хүргэн, тогтвортой, өсөлттэй  үйл ажиллагаатай байх зорилт тавин ажилладаг. Мөн 2016 онд Монголын ББСБ-уудын холбооны гишүүнээр элсэн үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож байна. 

Инвестос ББСБ нь өдөр тутмын үйл ажиллагаагаа иж бүрэн автоматжуулж, ажилчдынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоо, хяналтыг сайжруулах үүднээс санхүүгийн бизнесийн удирдлагын өргөн боломжийг агуулсан “Буман Ай Ти” ХХК-ны “ERP” програмыг нэвтрүүлэн ажиллаж байна.

 “Инвестос” ББСБ-ийн ажиллагсад нь Банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан өндөр туршлагатай, мэргэжлийн хамт олон юм.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 29 дүгээр байр 15 тоот.

Утас: 976-70077580.

Факс: 976-11-322996.

Вэбсайт: http://www.monos.mn/.