КОМПАНИ: Буман Айти ХХК
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Буман Айти ХХК

Буман АйТи ХХК нь 2006 онд анх Монос Группийн Мэдээлэл Технологийн алба нэртэйгээр байгуулагдсанаас хойш 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2016 оноос Буман АйТи ХХК болон өргөжин тэлж мэдээлэл технологийн цогц үйлчилгээг үзүүлэн амжилттай ажиллаж байна.

Тус компани нь ERP программ хөгжүүлэлт, систем интеграцчлал, веб програмчлал, гар утасны програм хөгжүүлэлт, мэдээллийн технологийн дэд бүтэц суурилуулах үйлчилгээ, мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийн худалдаа гэсэн үндсэн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Буман АйТи компанийн чадварлаг хамт олон ажил хэрэгч хариуцлагатай орчныг бүрдүүлэн, гадны зах зээлд өрсөлдөх, хувь хүний хөгжлийг дэмжих, хэрэглэгч үйлчлүүлэгчдээ дээдлэн ажиллаж эх дэлхийдээ ээлтэй, хүмүүнд хэрэгтэй програм технологийг бүрэн төгс хэрэгжүүлэх эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Одоогоор ERP төсөл, E-commerce төсөл, Монос Группийн харьяа 100 гаруй салбарын сүлжээний тасралтгүй найдвартай ажиллагаа, мэдээлэл технологийн дэд бүтэц, аюулгүй байдлыг хангах хэмжээний бүх мэдээлэл технологитой холбоотой томоохон төслүүд дээр ажиллаж байна.

Асар хурдацтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбарт хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг судалж, түүнд тохирсон хамгийн зөв шийдлийг санал болгохын зэрэгцээ дээд зэргийн чанартай бараа бүтээгдэхүүн, мэдээллийн технологийн шийдлийг түргэн шуурхай, найдвартай хүргэхийг эрмэлздэг билээ.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чоймболын гудамж, Монос Групп ХХК-ийн байр.

Утас: 976- 77107070.

Факс: 976- 77107070.

Вэбсайт: http://www.bumanit.mn/.