КОМПАНИ: RE/MAX Mongolia
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ RE/MAX Mongolia

RE/MAX ХХК нь АНУ-ын Денвер хотоос эхлэлтэй бөгөөд дэлхий даяар үл хөдлөх хөрөнгийн франчайзингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Улаан, цагаан, хөх өнгийн бөмбөлөг бүхий лого, “Үүлнээс Дээгүүр” гэсэн уриатайгаараа олонд танигдсан RE/MAX компани нь 1987 оноос хойш Канадын №1 үл хөдлөх хөрөнгийн сүлжээ, АНУ болон өөр олон улсад салбартаа тэргүүлэгч байсаар ирсэн түүхтэй. RE/MAX нь дэлхийн хэмжээнд хамгийн их үл хөдлөх хөрөнгө борлуулсан байгууллага юм.

1970-аад оны эхээр Дэйв болон Гэйл Линигер бүтэн цагаар ажиллах мэргэжлийн агентууд бүхий үл хөдлөх хөрөнгийн компаний эхлэлийг тавьжээ. Оффис хамтран ашигласаны болон удирдлагын шимтгэл төлж буйн хариуд агентууд өөрсдийн ажилласан хэмжээнд хүртэж болох хамгийн өндөр цалин авдаг байсан ба үндэсний том үл хөдлөх хөрөнгийн энэхүү сүлжээнээс бусад олон давуу талууд хүртдэг байв. Үүсгэн байгуулагчдын компанид өгсөн нэрний учир нь (real estate) “үл хөдлөх хөрөнгө” болон (maximums) “дээд хэмжээ” гэсэн үгнүүдийн нийлбэр юм.

RE/MAX-ын үйл ажиллагаа нь аажмаар тив дамнан өргөжиж, шилдэг агентуудыг эгнээндээ нэгтгэсээр байсан бөгөөд өрсөлдөгчид нь хүртэл энэхүү шимтгэлээ хуваадаг системийг хэрэглэхээр болжээ. RE/MAX нь үл хөдлөх хөрөнгийн шилдэг агентуудаараа маш алдартай бөгөөд агентууд нь үл хөдлөх хөрөнгийн туршлага, мэргэжлийн ур чадвар, хийсэн гүйлгээний тоо болон шимтгэлийн орлогоороо зах зээлдээ тэргүүлдэг.

Байгуулагдсан цагаасаа эхлэн RE/MAX гишүүдээ улам амжилттай, мэргэжлийн болгоход чиглүүлсэн олон шинэлэг үйлчилгээг бий болгосон билээ. Үүнд олон улсын реферрал сүлжээ, мэргэжлийн сургалтууд, харилцаа холбоо, зар сурталчилгаа, хурал зөвлөгөөн, хүмүүнлэгийн хөтөлбөрүүд, RE/MAX Их сургууль, франчайз эзэмшигчдийг дэмжих 24/7 бэлэн сургалтын хөтөлбөрүүд, “Бүгдээс дээгүүр”гэсэн компаний тэргүүлэгч байр суурийг бататгахад чиглэсэн олон үйл ажиллагаанууд орно.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Баруун сэлбийн гудамж, 17 байр, 2 давхар .

Утас: 976- 77771122.

Факс: 976- 77771122.

Вэбсайт: http://www.remax.mn/.