КОМПАНИ: Нано Фэйшн ХХК
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Нано Фэйшн ХХК

“Нано Фэшн ХХК” нь дэлхийн олон оронд хэрэглэгчдийн танил болсон, хамгийн загварлаг, орчин үеийн бараа бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийн зах зээлийн үнээр хамгийн найрсаг, дотно үйлчилгээний хамт хүргэх, хэрэглэгчиддээ зөвхөн хувцас биш гоёл чимэглэл, гутал, цүнх гэсэн иж бүрэн стиль имижийг санал болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

Нано Фэйшн ХХК нь дэлхийд нэр хүндтэй хэд хэдэн томоохон компаниудтай гэрээ байгуулсан бөгөөд 2013 он Испанийн MANGO, Швейцарийн TALLY WEIJL брэндүүдийн иж бүрэн концепци бүхий албан ёсны франчайз дэлгүүрүүдийг нийслэл хотдоо нээсэн, Мөн 2015 онд гоёл чимэглэлийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг болох Германы SIX брэндийн дэлгүүрийг нээн үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах, тэднийг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад туслах зорилгоор Зайсан, Шангри Ла Молл зэрэг хэд хэдэн томоохон төслүүд дээр дэлхийн зах зээлд тэргүүлэгч брэндүүдийн албан ёсны дэлгүүрүүдийг нээж, монголын жижиглэнгийн хувцасны зах зээл дээр тэргүүлэгч болохыг зорин ажиллаж байна.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Намьяанжүгийн гудамж, Монос Хаусхолд ХХК-ийн байр.

Утас: 976-77115852, 976-77005852.

Факс: 976-77106060.

Вэбсайт: http://www.monos.mn/.