КОМПАНИ: Нано Интернэйшнл ХХК
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Нано Интернэйшнл ХХК

“Нано Интернэйшнл” компани нь 2007 онд Монголын гэр ахуй өргөн хэрэглээний зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд байж, Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийн гэр ахуй өргөн хэрэглээний шилдэг бүтээгдэхүүнүүд, үйлчилгээний үнэ цэнэ, инновацийг хамгийн түрүүнд хүргэх зорилгоор байгуулагдсан Монос Группийн охин компани юм.

Үйлчлүүлэгчдийнхээ өдөр тутамын хэрэгцээг хангах бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ, инээмсэглэлийн хамт хүргэхийг зорин ажилладаг. Одоогоор дэлхийн 10 гаруй улсын шилдэг 25 гаруй компаниудтай хамтран ажиллаж 650 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд, Германы Байрсдорф, Английн Глаксосмитклайн, Рекитт Бинкайзер, Францын Данон групп, Японы КАО корпораци, Францын Л,Ореал зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна. Компанийн үйл ажиллагаа өргөжсөөр гэр ахуй, өргөн хэрэглээ, хүнс, гоо сайхны гэсэн гурван салбарт амжилттай ажиллаж байгаа бөгөөд чадварлаг, залуу, эрч хүчтэй баг хамт олон маань зогсолтгүй урагшлах стратегийн дагуу өдөр бүр өөрийн түгээлт, дистрибъюшнийхээ системийг тэлж ажиллаж байгаа билээ.

Компанийн импортлон зах зээлд нийлүүлдэг нэр хүнд бүхий брэнд бүтээгдэхүүнүүд нь аль хэдийн зах зээлд тэргүүлэгч болсон бөгөөд хэрэглэгчийн өдөр тутмын байнгын хэрэглээ болж чадсан. Цаашид Монголын зэх зээлд гэр ахуй өргөн хэрэглээ, хүнс, гоо сайхны тэргүүлэгч дистрибъюшн компани болж хамгийн хурдан шуурхай түгээлт, захиалгын системийг нэвтрүүлэн туршлагатай, ур чадвартай хүний нөөцийн хүчирхэг багтай, техник технологийн шинэ, шилдэг бүхнийг хамгийн тэргүүн эгнээнд нэвтрүүлэгч компани болохыг зорин ажиллаж байна.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Намьяанжүгийн гудамж, Монос Хаусхолд ХХК-ийн байр.

Утас: 976-77115852, 976-77005852.

Факс: 976-77106060.

Вэбсайт: http://nanointernational.mn/.