КОМПАНИ: Монос Косметик ХХК
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Монос Косметик ХХК

Монос Группийн ууган компаниудын нэг болох гоо сайхны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монос Косметик ХХК нь 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хамгийн анх "Булга", "Марал" нэртэй нүүрний тос үйлдвэрлэн, худалдаалж үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхэлсэн.

25 жилийн туршлагатай Монос Косметик компани нь өнөөдөр дотоодын гоо сайхны зах зээлийн 61%-ийг эзлэн үндэсний шилдэг, хүчирхэг үйлдвэрүүдийн нэг болтлоо өргөжин тэлээд байна. Монос Косметик компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн орны хуурай, эрс тэс уур амьсгалд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин судалгаа шинжилгээний хүчирхэг баг бүрдүүлэн ажилласны үр дүнд төрөл бүрийн витамин, амин хүчил, уураг зэрэг биологийн идэвхит бодисоор баялаг гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсийг чийгшүүлэх, залуужуулах, сэргээх үйлчилгээтэй байгалийн гаралтай экологийн хувьд цэвэр гоо сайхны олон улсын стандартын шаардлагад нийцсэн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа юм. Түүнчлэн өөрийн нэрийн барааны дэлгүүр болон гоо сайхны салоныг нээн амжилттай ажиллаж байна.

1997 оноос эх орны эрдэс ургамлын гаралтай биологийн идэвхит бодисоор үйлдвэрлэсэн Биомон брэндийн цуврал иж бүрдлүүд нь 2015 онд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Органик бүтээгдэхүүн” гэрчилгээг гардан авсан.

2012 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготойгоор гадаад харилцаагаа хөгжүүлж Солонгосын алдарт LG компанийн гоо сайхны эко бүтээгдэхүүн, нүүр будалтын бүтээгдэхүүн, эрчүүдэд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг тус тус импортлон Монголын зах зээлд нэвтрүүлсэн.

2016 онд Монголдоо анхдагч хүүхдийн гарын арьс арчилгааны “Санитас” брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлээд байна.

 

Хаяг: Монгол Улс, Баянгол дүүрэг.

Утас: 976-11-633257.

Факс: 976-11-633257.

Вэбсайт: http://monoscosmetics.mn/.