КОМПАНИ: Гэр бүл, эрүүл мэндийн телевиз
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Гэр бүл, эрүүл мэндийн телевиз

Гэр бүл эрүүл мэндийн HTV Телевиз нь 2012 онд Эрүүл мэндийн телевиз нэртэйгээр байгуулагдсан. HTV Телевиз нь өдөрт 17 цагийн тогтмол хөтөлбөртэй, үүнээс эрүүл мэнд гэр бүлийн дагнасан нэвтрүүлэг 80 орчим хувийг эзэлдэг.

Эрүүл мэнд гэр бүлд чиглэсэн сувгаараа дамжуулан эрүүл мэнд, гоо зүйн мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг ярилцлага, хөтөлбөр төслүүдийг бүтээж үзэгчдэд хүргэдгээрээ онцлогтой. Тус телевизийн эрүүл мэндийн зөвлөгөөний “Эмчээс асууя”, сэтгэл зүй гэр бүлийн боловсролын “Араншин”, “Академичтай ярилцах цаг” зэрэг нэвтрүүлгүүдээрээ үзэгчдийн хандалт өндөр байдаг.

HTV Телевиз нь үзэгчдэд дараах хэлбэрээр хүрч байна. Үүнд, орон нутагт агаарын олон сувгийн DDISH, төвлөрсөн суурин газруудад National Cable, Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Эрдэнэт, Дархан-Уул аймгуудад ЛХА кабелийн телевизээр тус тус хүрч байна.

Мөн Улаанбаатар хотод IPTV- ийн Univision, Skymedia, агаарын олон сувгийн MNBC, Сансар MDHS, Талст ТВ, Дархан ширхэнцэг ТВ,Сансар кабель ТВ, Supervision сувгуудаар дамжуулан хот төдийгүй хөдөө орон нутгаар үзэх боломжтой. Мөн интернэтээр www.on-air.mn, www.univision.anywhere.mn сайт, сувгуудаар үзэгчдэдээ нэвтрүүлгүүдээ хүргэн амжилттай ажиллаж байна.

 

Хаяг: БГД, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Гранд Плаза Оффис, 7 давхар, 703 тоот.

Утас: 976-70001964.

Факс: 976-11-463158.

Вэбсайт: http://monos.mn/.