КОМПАНИ: Монос Дэлгэрэх ХЗХ
ТАНЫ БАЙРШИЛ: НҮҮР ХУУДАС \ БИЗНЕСИЙН БҮТЭЦ \ Монос Дэлгэрэх ХЗХ

Монос Дэлгэрэх хадгаламж зээлийн хоршоо нь 2002 онд Хадгаламж зээлийн хоршоо эрхлэх зөвшөөрөл авснаар өдгөө 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Хоршоо байгуулагдсан цагаас хоршооны сайн, засаглал, гишүүд болон удирдах ажилтнуудын хоорондын үр ашигтай харилцаанд өндөр ач холбогдол өгч, үйл ажиллагаагаа ямагт хуулийн хүрээнд гишүүдийн ашиг тусын төлөө явуулах, бүхий л түвшинд шудрага ёс, эрх тэгш, ил тод байдлыг эрхэмлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ирсэн билээ.

Бүтээгдэхүүн үйлчилгээ:

Хадгаламж, Хугацаатай хадгаламж, Хугацаагүй хадгаламж, Зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна гишүүдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гишүүнчлэлийн хугацаа, зээлийн зориулалт, бизнесийн үйл ажиллагааны туршлага зэргийг харгалзан гурван төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Бизнесийн зээлийн бүтээгдэхүүн, Хэрэглээний зээлийн бүтээгдэхүүн, Шуурхай зээлийн бүтээгдэхүүн зэргээр үйлчилгээ үзүүлж байна.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Чоймболын гудамж Монос Групп ХХК-ийн байр.

Утас: 976-11-322996.

Факс: 976-11-322996.

Вэбсайт: http://monos.mn/.